Ирэх 7 хоногийн Баасан гараг буюу зургаадугаар сарын 13-ны өдөр Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар өдөртөө +28+30 градус, 14-ний Бямба гаригт Дорноговийн нутгаар өдөртөө +32+34 градуст хүрч хална.
Тодруулбал, Дорноговийн Хөвсгөл, Зүүнбаян, Улаанбадрах сумдын нутгаар +34+36 градус, Хатанбулаг, Замын-Үүд, Өргөн, Алтанширээ, Эрдэнэ сумдын нутаг, Сайншанд хот орчмоор +32+34 градуст хүрч их халах төлөвтэй байгаа тул иргэд, малчид, тээвэрчид сэрэмжтэй байхыг анхааруулж байна_