ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн хүүхдүүдийн 15 хувь нь улаанбурханы вакцинд бүрэн хамрагдсан байна /ВИДЕО/

ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн хүүхдүүдийн 15 хувь нь улаанбурханы вакцинд бүрэн хамрагдсан байна /ВИДЕО/

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.06.06/мэдээлэл өглөө.

ВИДЕО:

Өнөөдөр буюу 2025.06.06-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5565, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 611, гэрээр 852, эдгэрсэн 4100, Хавьтал 36307, нас баралт 2 байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар улаанбурханаар өвдсөн хүүхдийн 57 хувь нь хөвгүүд, 43 хувь нь охидууд эзэлж байна.

Мөн вакцин хамрагдалтыг үзэхэд бүрэн тунд хамрагдсан хүүхдүүд нийт өвдсөн хүүхдүүдийн 15.2 хувийг, вакцинд огт хамрагдаагүй хүүхдүүд 55 хувийг, нэг тунд хамрагдсан хүүхдүүд 17.1 хувийг эзэлж байна.

Дархлаажуулалтад хамрагдах насанд хүрээгүй хүүхдүүд нийт өвчлөгсдийн 13 хувийг эзэлж байна гэлээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.