Эрүүл мэндийн яамнаас "Зөв сонголт хийж, бэлгээ хариуцлагатайгаар бэлдье" уриалгыг дэвшүүлж, бэлэг бэлдэх зөвлөмж гаргажээ.
Хүүхдийн баяр бол ирээдүйн эзэд болсон бяцхан иргэддээ хайр, халамжаа илэрхийлэх онцгой өдөр юм.
Энэ өдрийг тохиолдуулан хүүхдүүддээ эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааны хөгжлийг нь дэмжих ухаалаг сонголтыг хийж бэлгээ бэлдье аяныг өрнүүлэн ажиллаж байна.
БЭЛЭГ гэдэг үгийн цаана дараах үнэ цэн оршиж байдаг
• Б – Бие бялдрын хөгжлийг дэмжих хэрэгсэл
• Э – Эрүүл, шим тэжээлтэй хүнс
• Л – Логик сэтгэлгээг хөгжүүлэх тоглоом
• Э – Энэрэл, хайраа илэрхийлэх захидал, мэндчилгээ
• Г – Гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөх боломж
Иймд хайртай хүүхдүүддээ зориулж, тэднийхээ өсөлт, хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх “Бэлгээ бэлдье” уриалгад нэгдээрэй.