Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 1410 болсон гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 1410 болсон гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 7-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1410, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 249, гэрээр 195, эдгэрсэн 966, Хавьтал 11819 байгаа аж. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэнЕрөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.