Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBA холбооны төв Азийн аваргын бүсийн төлөөх мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Мексикийн тамирчин П.Б.Родригесын эсрэг хийж өрсөлдөгчөө 6 дугаар раундад хүнд цохилтоор буулган авсан юм. Ингэснээр Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын холбооны ранкийн 16-р байрт эрэмбэлэгдэж эхлээд байгаа юм. Тэгвэл түүний дараагийн тулаан энэ оны долдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын Калифорни мужид болох гэж байна.
