“МИАТ“ ТӨХК-ийг “Сүхбаатарын одон“-гоор шагналаа

“МИАТ“ ТӨХК-ийг “Сүхбаатарын одон“-гоор шагналаа

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр /2026.05.24/ боллоо.

Баярын хуралд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ. “МИАТ” ТӨХК нь өнөөдөр 10 агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж, өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигч тээвэрлэн, дэлхийг 14 мянга гаруй (14.7) удаа тойрох хэмжээний замыг туулжээ.